ДУНДГОВЬ: 3 аймгийн 8 сумын тамирчдын спортын наадамд Эрдэнэдалай сум түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-27 17:34:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Эрдэнэдалай суманд хил залгаа сумдын спортын нөхөрсөг тэмцээнийг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Тус тэмцээнд Дундговь аймгийн Адаацаг, Хулд, Луус, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сум, Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн сум, Өвөрхангай аймгийн Баянгол сумын баг тамирчид оролцож, шатар, шагайн харваа, ширээний теннис, гар бөмбөгийн тэмцээнд хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тус наадмын Шагайн харвааны тэмцээнд Өвөрхангай Баянгол сумын баг түрүүлж, Дундговь Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумын багууд удаалсан байна.

Гар бамбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Луус сумын баг түрүүлж, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумын багууд удаалсан бол тус тэмцээний эмэгтэй төрөлд Дэлгэрхангай сумын баг түрүүлж, Сайхан-Овоо, Луус сумын багууд удаах байрыг эзэлжээ.

Багийн нийлбэр дүнгээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын баг тамирчид тэргүүлж, Луус сум, Дэлгэрхангай сумын багууд удаалж, “Шилжин явах” цомыг Луус сумын баг тамирчдад шилжүүлсэн аж. 

相关新闻