ДУНДГОВЬ: Гойд ашиг шимт мал шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-28 11:00:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Шилмэл мал-2022" гойд ашиг шимт малын улсын үзэсгэлэн, худалдаанд Дундговь аймгаас оролцсон “Өндөршил” адууны омог,  Хулд сумын “Олдохын хүрэн бор” тэмээний омог, “Сайнцагаан” хонины омог,  Говь-Угтаал сумын эм ямаа “Улсын гойд ашиг шимт” малаар шалгарчээ.

Тодруулбал, Өндөршил сумын малчин У.Батбилэгийн үржүүлдэг “Өндөршил” омгийн хонгор азарга, загал гүү, Хулд сумын малчин Б.Баянжаргалын үржүүлдэг “Олдохын хүрэн бор” омгийн хүрэн бор буур, С.Батжаргалын хүрэн бор ингэ, Сайнцагаан сумын малчин Ц.Жаргалсайхан, Х.Бүрэн-Амгалан нарын үржүүлдэг “Сайнцагаан” омгийн эм хонь, Говь-Угтаал сумын малчин Т.Жаргалсайханы эм ямаа тус тус гойд ашиг шимт малаар тодорсон байна.

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг тус үзэсгэлэн энэ жил анх удаа цахимаар болж, 16 аймаг, нийслэлийн 74 иргэн, 17 аж ахуй нэгжийн 128 толгой мал оролцжээ.

相关新闻