Монгол-Оросын хамтарсан комиссын 10 дугаар хуралдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-11-04 09:11:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1994 оны хэлэлцээрээр байгуулагдсан Хамтарсан комиссын 10 дугаар хуралдааныг цахимаар зохион байгууллаа.


Хамтарсан комиссын хуралдаанаар Хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаарх Монгол, Оросын хамтарсан комиссын 9 дүгээр хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, ховордож буй болон устаж үгүй болох аюулд өртөөд байгаа амьтдын хил дамнасан бүлэглэл, популяцыг хамгаалах хамтын ажиллагаа, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар хэлэлцэв.


Хуралдаанд Монголын талаас БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга Э.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид, ОХУ-ын талаас тус улсын Байгалийн нөөц ашиглалтын хяналтын Холбооны албаны даргын зөвлөх, Орос-Монголын хамтарсан комиссын Оросын хэсгийн дарга А.М.Амирханов тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.

相关新闻