ДУНДГОВЬ:"Тогтвортой хөгжил-Шинэ сэргэлтийн бодлого" эдийн засгийн форум эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. "Тогтвортой хөгжил-Шинэ сэргэлтийн бодлого" эдийн засгийн форум өнөөдөр Мандалговь хотноо эхэллээ.
Тус форумыг НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, ЭЗХЯ, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байна.
Форумд "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг орон нутагт эрчимжүүлэх, "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал" төсөл, “Аймаг орон нутагт шилжин ирж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих дэд ажлын хэсэг”-ийн 2023-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Форумын үйл ажиллагаанд "Эрдэнэс Монгол ТӨХК-ийн захирал С.Наранцогт, ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, "Эрчим хүчний төлөө Монголын нийгэмлэг” ТББ-ын захирал Д.Пүрэвбаяр, УИХ-ын гишүүн асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор Н.Тогтох болон аймгийн удирдлагууд, төрийн алба хаагчид, иргэд, бизнес эрхлэгчид оролцож байна.
"Тогтвортой хөгжил- Шинэ сэргэлтийн бодлого" эдийн засгийн форум үдээс хойш үргэлжлэн "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг орон нутагт хэрэгжүүлэх боломжууд болон хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулж хэлэлцүүлэх аж.





