Г.Мандахнаранд 2 өрөө байрны батламж гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ"Рио-2016” олимпийн наадамд амжилттай оролцон 36 жил тасраад байсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн МУГТ Г.Мандахнаранд өнөөдөр Хүчит-Чулуут ХХК-иас 2017 онд ашиглалтад орох хоёр өрөө байр бэлэглэн, батламж гардууллаа.
Тэрбээр “Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүч үзэж, хүрэл медалийн болзол хангасан. Гэвч шүүгчид түүнийг барилдалгүй зугтсан хэмээн үзэж, нэг оноогоор торгож, түүнийг ялалтыг "луйвардлаа" хэмээн Монголчууд төдийгүй бусад орныхон нэлээдгүй шуугиан дэгдээсэн билээ.
Ж.Болор