ХАА-н салбарт хэрэгжиж буй олон улсын төслүүдийн талаарх мэдээллийг сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хорооны хуралдаан тус тус Төрийн ордонд болно.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр сонсох юм. Түүнчлэн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Мал эмнэлгийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг, Монгол ард түмний түүх, хэл, утга зохиол, баримтат өвийн сонгодог төлөөлөл болсон Монголын нууц товчоог эрхэмлэн дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх цогц арга хэмжээний талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тус тус хуралдах аж.