АРХАНГАЙ: Эрдэнэмандал сум дахь хязгаарлалтын дэглэмийг цуцална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-17 11:51:32

Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэмандал суманд бог малын мялзан өвчин гарч, хорио цээрийн дэглэм мөрдөгдөж байгаа. Өнөөдрийн байдлаар Эрдэнэмандал суманд сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар Тээл багийн нутагт хорио цээрийн дэглэм хэсэгчлэн тогтоох тухай захирамж гарч, Сумын онцгой комиссоос суурин-2, хөдөлгөөнт-1 эргүүл, нийт 37 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг зохион байгуулалтад оруулж ажиллажээ.

 

Аймаг, сумын онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг голомт бүхий айл өрхийн малыг ангилан ялгалт хийж, хашаа хороог ариутгаж, малчдад мялзан өвчний шинж тэмдэг, холбогдох хууль дүрмийг мэдээлж ажилласнаар 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өвчлөл дахин нэмэгдээгүй байна.

 

Эрдэнэмандал суманд гарсан гурван голомт бүхий өрхийн хашаа хороо, худаг, тэжээлийн ховоонд гурван удаагийн ариутгалаар нийт 14800м2 талбайг ариутгаад байна. Бог малын мялзан өвчнөөс шалтгаалж тус суманд 93 мал хорогджээ.

2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр голомт бүхий гурван өрхийн малд үзлэг хийхэд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Өвчний шинж тэмдэг нэмж илрээгүй тохиолдолд Эрдэнэмандал сум дахь хязгаарлалтын дэглэмийг 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр цуцлахаар болжээ

相关新闻