"Э-Транс Ложистик" ХК ногдол ашиг тараана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-27 11:11:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Э-Транс ложистикс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 3.00 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдлээ. 


Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахыг Хөрөнгийн бирж мэдээллээ. 

相关新闻