2016 оны Хятад номын үзэсгэлэн худалдаа эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар дахь Хятадын соёлын төвд “2016 оны Хятад номын үзэсгэлэн худалдаа” өнөөдрөөс эхэллээ.
Эл үзэсгэлэн худалдааг БНХАУ-ын Боловсролын ном хэвлэлийн импорт экспортын ХК, ШУТИС-тай хамтран зохион байгуулж байна.
Энэ үеэр эмийн технологи, барилгын зураг төсөл, хятад хэлний сурах бичиг, зохион бүтээх, эдийн засаг, хэл судлал, амьдрах ухаан зэрэг салбарын нийт 600 гаруй номыг танилцууллаа. Түүнчлэн Шекспир болон жүжгийн зохиолч Тан Шан Зүгийн өөд болсны 400 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ном зохиолыг нь дэлгэжээ. Мөн энэхүү үзэсгэлэнд Хятад Англи хэлтэй хятад хэлний сурах бичгээс гадна Монгол хэл дээрх Хятад хэлний сурах бичгүүд багтжээ.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 6-7-нд ШУТИС-ийн номын санд үргэлжлэн гарах юм.
Нээлтийн ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Вэй, БСШУСЯ-ны соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Болд, Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана нар оролцов.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ