Эгч дүү теннисчид Солонгост түрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эгч дүү хоёр тамирчин Чогсомжавын Маралгоо, Мартаа нар гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 2-нд БНСУ-ын Гимчёнь хотод болсон олон улсын теннисний холбоо (ITF)-ны 18 хүртэлх насны дэлхийн эрэмбийн оноо цуглуулах тэмцээний хосын төрөлд түрүүлжээ.
Эгч дүүс Солонгост
"J30" ангилалд хосын төрөлд оролцохдоо нийт 4 тоглолт хийсэн байна.
Харин
ганцаарчилсан төрөлд хоёулаа шилдэг наймд шалгарсан ч хожигдол хүлээжээ.