ТӨВ: Зуунмод хотод нөөцийн мах худалдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-04-04 16:49:21

Зуунмод /МОНЦАМЭ/ Аймгийн төв буюу Зуунмод хот 14 мянга гаруй хүн амтай. Тус хүн амын 2023 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж орон нутгийн мах боловсруулах үйлдвэрээс 15 мянган тн хонины мах бэлтгэжээ.

Энэхүү нөөцийн махыг Зуунмод сумын 6 багийн 10 хүнсний дэлгүүрээр дамжуулан 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн худалдаалж эхэлнэ. Нөөцийн мах 1кг нь 8600 төгрөг бөгөөд 3кг-аар савласан байх юм.

Уг нөөцийн махыг худалдаалах цэг нь Номт 1-р багт “Шинэ-Оргил-2”, “Өгөөж”, “Арвижих” хүнсний дэлгүүр, Ланс 2-р багт “Зуунмод”, “Далай ээж” хүнсний дэлгүүр, Баянхошуу 3-р багт “Ивээл” хүнсний дэлгүүр, Зүүндэлгэр багт “Их аргай” хүнсний дэлгүүр, Нацагдорж 5-р багт “Од-2” супермаркет, “Мандал” хүнсний дэлгүүр, Баруунзуунмод багт “Замт” супермаркет байх юм.

 

相关新闻