ТӨВ: Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 1488 тамирчин оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Самбо бөхийн улсын аварга
шалгаруулах тэмцээн Зуунмод хотноо үргэлжилж байна. Уг тэмцээнийг энэ сарын
5-9-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд 20 аймаг, 9 дүүрэг 18 клубийн
1488 тамирчин оролцож байна.
Энэ удаагийн УАШТ-ийг ахлах, сурагчдын, дунд, бага нас гэсэн 4 ангиллаар явуулж байна. Ахлах насны ангилалд 2005-2006 он, сурагчдын насанд 2007-2008 он, дунд насанд 2009-2010 он, бага насны ангилалд 2011 оноос хойш төрсөн хүүхдүүд барилдаж байгаа бөгөөд ням гарагт тэмцээний шилдгүүд тодорно.
Уг тэмцээн нь Монгол Улсын Гавьяат
тамирчин Дэлхийн 4 удаагийн аварга Дэлхийн цомын хошой аварга Дэлхийн шилдэг
босоо бөх шагналт Мөнгөнморьт сумын харьяат Ганхуягийн Үүрцолмонгийн нэрэмжит
юм.
Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Үүрцолмон нь Төв аймгийн Мөнгөнморьт
сумын уугуул бөгөөд 1989, 1992 оны Нью-Йорк, Лондоны Дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний хошой аварга, 1989 оны Улаанбаатарын Дэлхийн цомын тэмцээний
аварга, 1989 оны Нью-Йоркийн Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний аварга, 1993 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 1
тоот зарлигаар “Гавьяат тамирчин” цол хүртсэн.
1993 оны Дэлхийн цомын шилдэг бөх, Самбо бөхийн
дэлхийн холбооны “Шилдэг босоо бөх”-ийн цомын эзэн болсон Самбо бөхийн үндэсний
шигшээ багийн ахлах дасгалжуулагч юм.