ТӨВ: 20 метрийн зайд үзэгдэх орчин хязгаарлагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурч байна.
Энэ үеэр төв суурин газарт 50 метрийн зайд үзэгдэх орчин хязгаарлагдаж, зорчих хөдөлгөөн 10 минутын турш тэг зогсолт хийв.
Харин тал хээр нутгаар 20-30 метрийн зайд үзэгдэх орчин хязгаарлагдаж цасаар шуурч байна. Томоохон голын хөндий дагуух нутгаар 0...-9 градус хүйтэн байна.
Иймд хол замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, аль болох зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулав.