Ургац хураалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймагт ургац хураалт эхлээд байна. Тус аймаг өнгөрсөн хавар 37364 га талбайд тариалалт хийсэн юм.
Өнөөдрийн байдлаар 545 га - г ангилан хадаж, 360 тн ургац хураан аваад байгаагаас төмс хүнсний ногоо 170 орчим тн-ыг хураагаад байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ургац хураалтанд зориулж 50 хувийн урьдчилгаатай шатахууны тусламж үзүүлж байна. 45 мянган тн ургац хураан авах төлөвлөгөөтэй боловч 50 мянган тн-г авах зорилготой ажиллаж байна.
Энэ жил Булган аймаг нийтдээ 34800 орчим га-д буудай, 28 га-д арвай, 200 га-д овьёос, 3 га-д бог будаа, хөх тариа 32 га-д, 193 га-д ногоон тэжээл, 1457 га-д тосны ургамал, 430 га орчимд төмс тариалжээ. Эдгээр тоо баримт нь өнгөрсөн оныхтой харьцуулахад яг адил түвшинд байгаа юм.
П.Батням