ДОРНОГОВЬ: Хүн амын 65 хувь нь хот тосгонд амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-21 13:12:28

Сайншанд /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээс үзэхэд Дорноговь аймгийн нийт хүн ам энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 71812 болжээ.

Нийт хүн амын 65 хувь нь хот тосгонд амьдарч байгаа бол 22.5 хувь нь хөдөө, 12.5 хувь нь сумын төвд амьдарч байна. Өөрөөр хэлбэл Сайншанд, Замын-Үүдэд хүн амын дийлэнх нь амьдарч байгаа юм. Хөдөлмөрийн насны хүн 59.0 хувь, тэтгэврийн насных 9.1 хувь, 14 хүртэлх насны хүүхэд 31.9 хувийг тус тус эзэлж буй.   

Гэрэл зургийг Ш.Энхбаяр

相关新闻