СЭЛЭНГЭ: Байгалийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн нутгаар бороо, цас орж, шуурч байна. Иймээс байгалийн болзошгүй аюулаас
урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулав.
Өнөөдрийн
20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр
Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн
зүүн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр.
Агаарын температур шөнөдөө -2-7 градус хүйтэн , өдөртөө +1+6 градус дулаан
байна.
Сүхбаатар
хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно.
Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Агаарын температур шөнөдөө -4…-6 градус
хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
Энэ сарын 28-наас 5 дугаар сарын 2-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 1-нд зарим сумын нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур шөнөдөө -2-7 градус хүйтэн, өдөртөө +9+14 градус дулаан,
29-нөөс дулаарч шөнөдөө +0+5 градус,
өдөртөө +15...+20 градус дулаан байна.