ДОРНОГОВЬ: “Call center” мэдээллийн үйлчилгээг ажиллуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. “Нээлттэй Дорноговь” хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн ЗДТГ-аас орон нутгийг зорьж шилжин суурьших иргэдэд зориулж 70707010 тоот дугаараар “Call center” мэдээллийн үйлчилгээг ажиллуулж эхэллээ.
Шилжин суурьших иргэд 70707010 дугаар луу холбогдсоноор 2023 оны 4 дүгээр сарын 28,29-нд зохион байгуулах “Нээлттэй Дорноговь” чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон орон сууц, орон нутгийн дахин төлөвлөлт, газар эзэмших эрх бий эсэх, бизнес эрхлэх ямар боломжууд, ажлын байрны талаарх мэдээллийг авахаас гадна сонирхсон асуултууддаа хариулт авах боломжтой аж.
“Call Center” үйлчилгээ нь 08.00 -17.00 цагийн хооронд ажиллаж байгаа бөгөөд тухайн иргэний хүссэн мэдээлэлд хариулт өгч ажиллана.