ТӨВ: Баяндэлгэр суманд гахайн аж ахуй байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/ ОХУ-ын "Сибагро" хувьцаат компанийн хөрөнгө оруулалтаар Баяндэлгэр суманд гахайн
аж ахуйн төсөл
хэрэгжихээр болсон. Энэхүү төсөл нь "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний
хөдөлгөөний хүрээнд мах махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Баяндэлгэр суманд 20000-50000 толгой гахайн аж ахуй
байгуулах ажлын
зураг төслөө гүйцэлдүүлээд байна. Тус үйлдвэрийн хүчин чадал нь нийт 1000-5000га тэжээлийн үйлдвэрлэлийн
зориулалттай газар, 10 га талбай үйлдвэрийн байр, нэг дор 50 мянган толгой гахай байрлах байр, хоногт 600 толгой гахай нядлах, жилд 18 мянган тонн мах
үйлдвэрлэх бөгөөд мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 400 ажлын байр
бий болох юм.
Уг төсөл хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэх, иргэд ОХУ-д сурч, дадлагажих нөхцөл боломж бүрдэж байгаа юм.