ТӨВ: Хүнсний ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-04-27 16:29:01

Зуунмод /МОНЦАМЭ/ Хүнсний ногооны үрийг Монгол Улсын Засгийн газраас 80 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулахаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ногоон үрийг худалдах үнийг зарлав.

Нэг килограмм саримс 3700 төгрөг, ногоон сонгино 16000, бөөрөнхий сонгины хар үр 80000, төл сонгино 2400, бууцай 53000, шар лууван 16000, хүрэн манжин 16000, байцаа 97000, дөрвөн улирлын хүлэмжийн өргөст хэмх 363440, өргөст хэмх 70000, улаан лооль 19600, чинжүүг 95000 төгрөгөөр тус тус худалдаж байна.

Хүнсний ногооны үрийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэн, ААН өөрийн харьяа аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хандах юм. 

相关新闻