ДОРНОГОВЬ: 350 хүнд хүлэмж гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын санаачилсан “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Дорноговь аймгийн газар тариалан эрхлэгч, эрхлэхээр сонирхож буй 350 хүн хамгаалагдсан хөрсний тариалан буюу хүлэмжтэй боллоо.
Монгол Улсын Ерөнхийлгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд газар тариалан эрхлэгчид Солонгос Улсад үйлдвэрлэсэн хүлэмж, тармуур, комбайн, 20 трактор, усны нөөцийн сав зэргийг сумдын хүнсний ногоо эрхлэгч, компани аж ахуйн нэгжүүдэд гардуулсан юм.
Дорноговь аймаг хүн амын махны хэрэгцээний 100 хувь, сүүний хэрэгцээний 76 хувь, өндөгний хэрэглээний 60 хувь, гурилан бүтээгдэхүүний 5,4 хувь, төмс, хүнсний ногооны 10,7 хувийг тус тус хангаж байна.
Хамгаалагдсан хөрсний хүлэмжтэй болсноор цаг агаарын хүнд нөхцөлд ч тариалан эрхлэх боломжтой. Тиймээс Дорноговийн тариаланчид хүнсний ногооны хэрэгцээг орон нутгаасаа 100 хувь
хангаж ажиллахыг хүсье хэмээн албаныхан амжилт хүссэн байна.