ГОВЬ-АЛТАЙ: 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 12 төсөлд үнэлгээ хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт нарийвчилсан судалгааны шатанд 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 12 төсөлд үнэлгээ хийжээ.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллалаа. Ажлын хэсэг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулалтын нарийвчилсан үнэлгээний шатанд тэнцсэн төслийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ хийсэн ажээ.
Тус аймагт энэ онд нийт 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 21 төсөл хүсэлт ирүүлснээс нарийвчилсан судалгааны шатанд 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 12 төсөл шалгаран үлдсэн тухай ХХААГ-аас мэдээлэв.
Нарийвчилсан судалгаа хийх ажлын хэсэг Есөнбулаг, Цогт, Шарга сумдад нийт 12 төсөлтэй танилцав. Үүнд:
-Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх 230.0 сая төгрөгийн санхүүжилт бүхий 2 төсөл,
-Хүлэмжийн аж ахуйн 300.0 сая төгрөгийн санхүүжилт бүхий 3 төсөл,
-Мод үрслэгээний 100.0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 1 төсөл,
-Арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 100.0 сая төгрөгийн санхүүжилт бүхий 1 төсөл,
-Оёдлын үйлдвэрийн 50.0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл 1,
-Мал эмнэлэгийн үйлчилгээний чиглэлийн 270.0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 2 төсөл,
-Туслах аж ахуйн чиглэлийн 220.0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 2 төсөл нарийвчилсан үнэлгээнд хамрагджээ.