Монголын морин спорт, залуу уяачдын холбооны анхдугаар чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-09-08 12:37:59

"Монголын морин спорт, залуу уяачдын холбоо"-ноос үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулганыг ирэх сарын 7-8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготой.

Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар тус холбоог үүсгэн байгуулагчид, хамтран зохион байгуулагчаар "Монголын морин спорт, уяачдын холбоо" болоод "Нийслэлийн морин спорт, уяачдын холбоо" ажиллаж байна.

Тус холбоо нь Монголын хурдан морины нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, тухайн бүртгэл мэдээллийг хурдан морины угшил гарал, уралдаан тэмцээн гэсэн ангиллаар цахим сайтад байршуулж эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчуудад алдаршуулан танилцуулж байх, холын зайд уралддаг уламжлалт хурдан морины уралдааныг Монгол туургатан даяар дэлгэрүүлэн хөгжүүлэх, цаашлаад олимп, дэлхий, олон улсын тэмцээн уралдаан болгож хөгжүүлэх, холбооны нэрэмжит улс бүсийн хэмжээний хурдан морины уралдаан, уяач унаачдыг хөгжүүлэх сургалт семинар, уулзалт зөвлөгөөн, урлаг спортын тэмцээн наадам зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Ж.Болор

 

相关新闻