2023 оны гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30,077 багш хамрагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
Эхний жилийн гүйцэтгэлийн үнэлгээний
үр дүнгээр нийт багш нарын 43 хувь нь 10-25 хувийн урамшуулалд хамрагдаж байгаа
юм.
Хоёр дахь удаагийн үнэлгээ энэ сарын 15-19-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30,077 багш хамрагдаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн багшийн
ажлын гүйцэтгэлийг
-Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл
ажиллагааны ахиц, үр дүн
-Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх
үйл ажиллагааны ахиц, үр дүн
-Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр
дүн
-Сургуулийн болон олон нийтийн үйл
ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр гэсэн 4 шалгуур, 13
үзүүлэлтээр үнэлдэг.
Багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг
-Багш өөрөө
-Хамт олон
-Суралцагч
-Эцэг эх, асран хамгаалагч
-Заах аргын нэгдлийн ахлагч
-Нийгмийн ажилтан
-Сургалтын менежер
-Захирал үнэлнэ.
Ерөнхий боловсролын сургалтын
байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 6 шалгуур 9 үзүүлэлтээр үнэлдэг. Энэ хүрээнд
-Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт
-Суралцагчийн хөгжил, хамгаалал
-Багш, ажилтны тасралтгүй хөгжлийг
дэмжсэн үйл ажиллагаа
-Сургалтын орчин бүрдүүлэлт
-Удирдлагын манлайлал, менежмент
-Сургалтын байгууллагын талаарх
хэрэглэгчийн сэтгэл ханамжаар тус тус нийт 100 оноогоор үнэлнэ.
Харин сургалтын байгууллагын
гүйцэтгэлийг
-Суралцагч
-Эцэг эх, асран хамгаалагч
-Хамт олон
-Орон нутгийн боловсролын газар, хэлтэс
-Сургуулийн үнэлгээний багийн
оролцоотойгоор үнэлнэ.
Багшийн болон байгууллагын
гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн улсын хэмжээнд нэгдсэн байдлаар эрэмбэлэх
боломжгүй юм. Тиймээс нийслэл, аймгийн төв, сум-багийн төв гэсэн 3 байршлаар эрэмбэ
үүсгэж, судлагдахуун болгоноор индексийн 6 түвшинд хуваан тооцож 10-25 хувийн
урамшуулал олгох
юм.