Токитэнку А.Хүчитбаатар зодог тайлах ёслол хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЯпоны мэргэжлийн сумо бөхөд олон жил амжилттай барилдаж монголчуудаар зогсохгүй япончуудад хайрлагдаж байсан Токитэнку А.Хүчитбаатар 36 настайдаа сумогийн зодог тайлахад хүрсэн юм.
Тэрбээр гэнэтийн хүнд өвчний улмаас барилдаанаа орхиход хүрсэн ч зодог тайлахаа яриагүй байсан юм. А.Хүчитбаатар нь сүүлийн таван башед барилдалгүй цусны бөөмийн өвчний эмчилгээ хийлгэж, үсээ хусуулж идэвхийлэн байсан ч бие нь тэнхрэхгүйн улмаас ийнхүү зодгоо тайлахад хүрчээ. Мэргэжлийн сумо бөхийн холбоо түүнийг "Комусуби" цолтой нь үлдээх шийдвэр гаргасан байна. Монгол Улсын начин Алтангадасын хүү Хүчитбаатар Токицүказэ дэвжээндээ туслах дасгалжуулагч багшаар ажиллана. Токитэнкүгийн шинэ нэр нь Магаки болсон гэдгийг ч дэвжээнээс нь уламжилжээ.
Ж.Батсайхан