Олимпийн медальтны ээж ч "онцгой тэвчээртэй" юм байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2016-09-09 12:57:13

Дэлхийн спортынхны баяраар тэсвэр тэвчээрийн их сорилтыг давж Монголын ширэн бээлийтнүүдээс цор ганц хүрэл медаль зүүж ирсэн Д.Отгондалайн ээж нь бас "Онцгой тэсвэр"-тэй хүн юм байна.

1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод хүүгээ анх өлгийдөн авч байсан энэ ээж Олимпийн медальт хүүгээ ирэхэд тэргэнцэр дээр хүлээн авсан гэнэ. Дорнод нутагтаа түүнийг очиход уугуул нутгийн зон олон хийгээд гэр бүлийнхэн нь түүнийг алд цэнхэр хадаг, сүү өргөн угтсан байна. Д.Отгондалайг Олимпийн дэвжээнд эр зориг, тэвчээрээ сорин тэмцэлдэж байхад ээж нь хөлөө бэртээчихжээ. Тэгэвч медалийн өнгөө ахиулан бараг мөнгөн медаль автал нь шүд зууж, ялагдсаныг сонссон ч бэртлээ нуусаар явсан нь гайхалтай. Ижийгийнх нь хөл өнөөг хүртэл бүрэн эдгэрээгүй ч хүүгээ хүлээн уулзах хүртэл бас л тэвчээртэй суусан байна. Тэвчээртэй ээжийн тэвчээртэй хүү Д.Отгондалайд Олимпийн хүрэл медаль хүртсэнд баяр хүргэн  Дорнод аймгийнхан нь гурван өрөө байр бэлэглэсэн байна. 

Ж.Батсайхан

相关新闻