СХД-т 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад оров
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой 26 дугаар цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ.
Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг “Ай ти ти ай” ХХК гүйцэтгэж энэ сарын 12-ны өдөр байнгын ашиглалтад хүлээлгэн өгчээ. Тус хорооны хүүхдүүд 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс шинэ цэцэрлэгтээ хамрагдах юм.