ХӨВСГӨЛ: "Цаатан фестиваль" долоодугаар сарын 6-7-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг халх,
дархад, цаатан, урианхай, буриад, хотгойд зэрэг олон ястны өлгий нутаг.
Хөвсгөлд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Цаатан фестиваль" долоодугаар сарын 6-7-нд болно.
Тус наадам Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа
цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс
заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, орлогыг
нэмэгдүүлэх зорилгоор 19 дэх жилдээ зохион байгуулна.
Фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах,
зургаа авхуулах зэрэг олон боломж иргэдэд олддог бөгөөд наадам "Монтрейвэл" компанийн Хөвсгөл
далайн эрэгт байрлах жуулчны баазад болно.
Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж
амьдралыг үзэх төдийгүй олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох боломжтой юм.