ДОРНОД: Энэ долоо хоногийн дунд үеэр 30 градус давж хална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД![](/files/648fd931425e7.jpeg)
Чойбалсан /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн дунд үеэр Дорнод аймгийн нийт нутгаар өдөртөө 30 градус давж халах учраас наршилтаас хамгаалахыг анхааруулав.
Чойбалсан хот орчмоор өнөөдөр
бороотой, маргааш +29+34 градус хүрч хална.
Өнгөрсөн шөнө
Дорнод аймгийн ихэнх нутгаар 3.0-10 мм хур тунадас орсон байна. Тодруулбал,
Чойбалсан хотод 10.0 мм, Чойбалсан суманд 5.0 мм, Баяндун суманд 4.8 мм,
Баянтүмэн суманд 4.4 мм, Баян-Уул суманд 4.0 мм, Халх гол, Гурванзагалаас бусад
суманд 3.0 мм хүртэлх хэмжээтэй бороо, аадар бороо оржээ.
Харин өнөөдөр ихэнх нутгаар, маргааш Халх голын сав нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хүч түр зуур ширүүснэ гэж УЦУОШТ-өөс мэдээллээ. Энэ үеэр салхи баруун хойноос секундэд 5-10 м/с байна.