АРХАНГАЙ: Сумын заан болон залуу бөхчүүдийн цомын төлөөх шигшээ барилдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит, шилжин явах цомын төлөөх Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн багийн барилдааныг аймгийн БТСГ-аас хоёр үе шаттай зохион байгуулж байна.
Нэгдүгээр шатны таван бүсийн барилдаан Тариат, Эрдэнэмандал, Хашаат, Цэнхэр, Булган суманд боллоо.
Бүсчилсэн тойргийн барилдаанд Тариат, Хайрхан, Батцэнгэл, Цэнхэр, Ихтамир сумын баг тэргүүлж, хоёрдугаар шатны шигшээ барилдаанд орох эрхээ авчээ.
Нэгдүгээр
шатанд тэргүүлсэн сумдын баг тус бүрийг нэг сая төгрөгөөр шагнажээ. Хоёрдугаар
шатны буюу шигшээ барилдаанд түрүүлсэн баг тамирчид дараах шагналын эзэд болно.
1-р
байр 10,000.000 сая
2-р
байр 5,000.000 сая
3-р
байр 3,000.000 сая
4-р
байр 2,000.000 сая
5-р
байр 1,000.000 сая төгрөг бүхий бай шагнал авах ажээ.
Хаалтын буюу цомын төлөөх шигшээ барилдаан 7 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд аймгийн төвд, баяр наадмын шинэ талбайд болно.
Нэгдүгээр
шатны барилдаанд түрүүлсэн багууд шагналаасаа сумынхаа ЭМТ-д 500 000 төгрөгийг
хандивласан юм.