Шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ШУА-д өнөөдөр зочиллоо.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Элчин сайд Зафер Атешыг хүлээн авч уулзан хоёр орны шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Энэ үеэр Элчин сайд Зафер Атеш хоёр
орны түүх соёл, хэл бичгийн салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд
хүрснийг онцлоод цаашид шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа илүү
өндөр түвшинд хүргэх нь нээлттэй гэдгийг хэллээ.
Талууд цаашдаа хоёр улсын хоорондын харилцааг Алтай түрэг хэл шинжлэл, Түүх, Угсаатны зүй, Улс, төр дипломат чиглэлээр илүү өргөжүүлж, Турк улсад эрдэмтэн судлаачдын сурах тоог нэмэгдүүлж ажиллах хэрэгтэй гэж үзэв.