Баяр наадмын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-07-10 17:17:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр өнөө шөнө их хэмжээний усархаг бороо орно.


Өнөө шөнө Архангайн нутгаар, маргааш өдөр Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгийн нутаг, Архангайн хойд болон зүүн хэсэг, Төв аймгийн хойд хэсгээр их бороо орно.  Баяр наадмын өдрүүдээр буюу энэ сарын 11-нд төвийн аймгуудын нутгаар, 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэд, тээвэрчдэд Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.

2023 оны 7 дугаар сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +5+10 градус, өдөртөө +15+20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +17+22 градус, өдөртөө +30+35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13+18 градус, өдөртөө +26+31 градус, бусад нутгаар шөнөдөө +9+14 градус, өдөртөө +21+26 градус дулаан байна.

相关新闻