Шүдлэнгийн уралдаанд З.Мэндсайханы шарга үрээ түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-07-10 17:15:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт болж өндөрлөлөө.

Уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын З.Мэндсайханы хурдан шарга үрээ төрийн их баяр наадамд түрүүлж, аман хүзүүнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Партизаны Б.Пунцагбалжирын хурдан хар үрээ хурдалж, гуравт, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Ч.Энхбатын сартай хүрэн шүдлэн, айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Г.Жавхлантөгсийн хээр үрээ, айргийн тавд, Төв аймгийн Заамар сумын уяач Ч.Уламбаярын буган халтар хурдалсан байна.

Энэ жилийн баяр наадмаар 192 хурдан шүдлэн уралдахаар бүртгүүлээд байснаас сэрвээний өндрийн хэмжээсээр 75 нь л стандартыг хангаж, 112 нь хасагджээ.

 

相关新闻