Монгол Улсын баг, тамирчид Тийболын Азийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-18 15:48:02

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Япон улсын Токушима мужийн Анан хотноо энэ сарын 16-18-нд зохион байгуулсан Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.


Алтан медалийг Баянгол дүүргийн "SK" клубийн тамирчид, мөнгөн медалийг Сүхбаатар дүүргийн "Demons" клубийн тамирчид, хүрэл медалийг нийслэлийн "Peak" клубийн баг тамирчид хүртэв. Монголын бейсбол, софтболын үндэсний холбооны баг тамирчид шагналт байрын эзэд болсон юм. 



Манай тамирчид Азийн аваргын дэвжээнд ийнхүү амжилт гарган, эх орныхоо нэрийг өргөж, медалийн тавцанд төрийн дуулал, алтан соёмбот далбаагаа мандууллаа


Тийбол (Teqball) нь хөлбөмбөг, ширээний теннисийн хослол мэт шинэлэг, орчин үеийн спорт бөгөөд тусгай зориулалтын нуман хэлбэртэй ширээн дээр тоглодог. Хөлбөмбөгийн ур чадварыг сайжруулах зорилгоор анх үүссэн ч бие даасан спортын төрөл болон хөгжжээ. Тийбол тоглохдоо хөлбөмбөгтэй төстэй стандарт бөмбөг ашиглан, ганцаарчилсан болон хосоор тоглоно. Ингэхдээ гараа ашиглахгүйгээр зөвхөн хөл, толгой, мөр, цээжээр бөмбөгийг удирдаж, харилцан дамжуулаад, өрсөлдөгчид бөмбөгийг буцааж тоглох боломжгүй байдалд оруулдаг аж.


Тоглоомыг Унгар улсад анх 2012 санаачлан, 2017 оноос олон оронд холбоо байгуулж, тэмцээнүүд зохион байгуулах болжээ.





相关新闻