Жюү жицүгийн ДАШТ-ий нээлт өнөөдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-07-16 11:39:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Жюү жицүгийн ДАШТ Мөсөн өргөөнд явагдаж байгаа. “Улаанбаатар-2023” ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өнөөдөр насанд хүрэгчдийн ангиллын файтинг төрлийн эрэгтэйчүүдийн 56 кг, 69 кг, 85 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, +70 кг-ын жингийн өрсөлдөөнүүд болж байна.


Мөсөн Өргөөнд болж байгаа 20 дахь удаагийн ДАШТ-д Монгол, Алжир, Бангладеш, Бельги, Канад, БНХАУ, Хорват, Кипр, Герман, Конго, Португал, Колумб, Франц, Итали, Грек, Индонез, ОУЖЖХ, Ирак, Израиль, БНСУ, Бахрейн, Филиппин, Узбекистан, Йордан, Тайланд, Дани, Монтенегро, Словени, Серби, Нидерланд, Казахстан, Кыргызстан, Австри, Румын, Саудын Араб, Швед, Швейцарь, Тайвань, АНЭУ, АНУ, Вьетнам гэсэн 41 орны 500-гаад тамирчин өрсөлдөж байна.



20 дахь удаагийн ДАШТ-ий нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор өнөөдөр 16:00 цагт эхэлнэ.

 

相关新闻