ТӨВ: Монгол Улсын “Шилдэг аймаг” болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ Монгол Улсын “Шилдэг аймаг” болов.
Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны
хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн нийгэм, эдийн засгийн
үзүүлэлтээрээ тэргүүлжээ.
Төв аймаг 2002, 2005, 2006, 2008, 2009, 2010, 2013, 2019, 2020 онд нийт 9 удаа
“Шилдэг аймаг”-аар шалгарч байсан бол энэ удаагийн
шагналыг хүртсэнээр их түүхийн хугацаанд нийт 10 удаа "Шилдэг
аймаг"-аар шалгарч байна.
Аймгийн ИТХ-ын 2020 оны 2 дугаар хуралдааны 1-р тогтоолоор батлагдсан “Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”-ийн 37 зорилт 173 арга хэмжээний хэрэгжилт 91.7 хувьтай байна.