ХӨВСГӨЛ: Хөвсгөлд болох 5 эвент үйл ажиллагааг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-18 12:25:19

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт зочлох жилийн хүрээнд Хөх сувд мөсний баяр, Даль цэцэглэх цагаар хаврын баяр, Цаа цасны баяр зэрэг 10 гаруй эвент үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн.


Өнөөдрийн байдлаар 7 арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд 7,8 дугаар сард 5 томоохон үйл ажиллагаа болно.


Тодруулбал, энэ сарын 19-21-нд Сарлаг наадам Алаг-Эрдэнэ суманд, 7 дугаар сарын 21-22-нд Цагаан-Үүр сумын Уялган голд Монгол бөхийн баяр болно.



Мөн 7 дугаар сарын 27-29-нд Чандмань-Өндөр суманд Алунгоо эхийн сургаалын баяр, 8 дугаар сарын 5-6-нд Жаргалант суманд Сэрүүн сайхан хангай хангайн бүсийн уртын дууны наадам, 8 дугаар сарын 6-8-нд Тэсийн голын нүүдэлчид Өв соёлын наадмыг Цагаан-Уул сум Тэсийн голын хөвөөнд зохион байгуулах ажээ.

 

 

 

相关新闻