ТӨВ: Баяр наадмын үеэр баялаг бүтээгчдээ дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмын үеэр баялаг бүтээгчдээ дэмжиж хураамж авахгүй.
Үүнд, Нийтийн хоол үйлдвэрлэл, сумдын брэнд бараа бүтээгдэхүүн худалдаалж буй иргэд, аж ахуйн нэгжүүд болон автомашины зөвшөөрөл хамаарна.
Нийтийн хоолны үйлчилгээ хариуцсан салбар хорооны дарга бөгөөд
аймгийн ХХААГ-ын дарга Н.Гантулгаас энэ талаар тодруулахад, “Энэ жилийн баяр наадмаар 84 цэгт худалдаа, тоглоом, 120 цэгт
хуушуур, нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ байршиж, иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Хуушуур, нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэх 120 цэгийн 60 нь Төв
цэнгэлдэх хүрээлэнд, 60 нь морь барианы газарт байршина.
7 дугаар сарын 19-ний 10.00 цагт худалдаа,
тоглоомын үйлчилгээ эрхлэгчдэд, 14.00 цагт нийтийн хоолны /хуушуур/
үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид үйлчилгээ эрхлэх
зөвшөөрлийг олгоно.
Харин худалдаа, тоглоомын үйлчилгээ эрхлэгчдээс талбайн түрээс
авахаар зохицуулалт хийж байна” гэв.