Жүдо бөхийн холбооны  Ерөнхийлөгчөөр  Халтмаагийн Баттулгыг дахин сонголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2016-09-14 14:06:38

Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны  Их хурал өнөөдөр МҮОХ-ны байранд болж, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг хэлэлцсэн байна.

МЖБХ-ны Ерөнхийлөгчөөс гадна Тэргүүн дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалыг ч хэлэлцсэн уг их хурлаар нэр дэвшсэн хүмүүсийг авч хэлэлцжээ. Ерөнхийлөгчид Х.Баттулга, Тэргүүн дэд ерөнхийлөгчид Д.Дорлигжав, Ерөнхий нарийн бичгийн даргад М.Бөхбат нарыг нэрийг дэвшүүлж, Улаанбаатар хот болон бүх аймгуудын жүдо бөхийн салбар, холбооны гишүүд, жүдо бөхийн клубын төлөөлөл, тамирчин, дасгалжуулагчид оролцож дээрх нэр дэвшигчдийг санал нэгтэйгээр сонгоод байна.

Харин одоо хурлаар тус ТУЗ-ийн дарга болон гишүүдийг сонгохоор хэлэлцэж байна.

Ж.Батсайхан

 

相关新闻