Сурагчдын Азийн аварга шатарчид тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистан улсын Ташкент хотноо 7 сарын 13-22-ны хооронд зохиогдсон Азийн сурагчдын АШТ-нд Монголын баг тамирчид, бахдам амжилт үзүүллээ.
Тэмцээнд нийт 17 орны 320 гаруй өсвөрийн шатарч
охид, хөвгүүд тус бүр 6 насны ангилалд өрсөлдөж, оюун ухаанаа сорьсон байна.
Монгол Улсаас нийт 20 өсвөрийн шатарч оролцохдоо дараах амжилтуудыг гаргажээ.
Түргэвчилсэн төрөлд:
И.Цэлмэг 1-р байр, 7 хүртэлх нас
И.Цэлмүүн 2-р байр, 9 хүртэлх нас
Ц.Амин-Эрдэнэ 1-р байр, 11 хүртэлх нас
Г.Тэнгүүндалай 1-р байр, 13 хүртэлх нас,
Х.Өлзийхишиг 1-р байр, 17 хүртэлх нас
Түргэн төрөлд:
И.Цэлмэг 1-р байр,
И. Цэлмүүн 2-р байр,
Г.Тэнгүүндалай1-р байр,
Т.Түвшинтулга 2-р байр, 11 хүртэлх нас
Стандарт төрөлд:
И.Цэлмүүн 1-р байр,
Г.Тэнгүүндалай 1-р байр,
Х.Өлзийхишиг 2-р байр,
Т.Түвшинтулга 2-р байр тус, тус эзэлж энэхүү үр дүнд
багийн үзүүлэлтээр Монгол Улс 2-р байрт шалгарчээ.
Энэхүү амжилтын онцлох эзэн болсон “Босоо Ноён” клубийн дасгалжуулагч, ОУМ Э.Энхнар болон Сэлэнгэ аймгийн шатрын холбоо болоод тус тэмцээнд оролцсон нийт өсвөрийн шатарчид, багш дасгалжуулагчид, эцэг эхчүүддээ баяр хүргэж байна.
Өсвөрийн шатарчдын маань амжилтын буухиа тасралтгүй
үргэлжилж байгаа нь тэднийг дэмжигч гэр бүл, ивээн тэтгэгч байгууллагууд болон
багш нарынх нь хамтын хүч байдаг юм.