Хотоос гарах, орохдоо ундаа, усны саваа тушаах боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төв замууд дахь шалган нэвтрүүлэх товчоод зорчигч, жолооч, аялагчдаас ундаа, усны хуванцар савыг хүлээн авч эхэллээ.
Энэ ажлыг хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хуванцар сав дахин боловсруулж нийлүүлдэг “Ти Эм Эл” компани шалган нэвтрүүлэх товчоодтой хамтран энэ наймдугаар сарын 1-нээс Баруунтуруун, Эмэээлт, Түрэгний гүүр, Налайх-Тэрэлжийн чиглэлийн замд зохион байгуулж байна.
Тиймээс аялагчдыг
Улаанбаатар хотоос гарах болон орохдоо ундаа, усны хуванцар савнуудаа тушааж,
байгаль орчиндоо хоггүй аялахыг ЗТХЯ-наас уриаллаа.