ДОРНОД: Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ 2025 онд 92 МВт-д хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-09 17:24:58

Чойбалсан /МОНЦАМЭ/. Зүүн бүс нутгийн хөгжилд уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэл тэргүүлэх ач холбогдолтой. Үүнийг дагасан эрчим хүчний хэрэглээ хурдацтай өсөж байна. Тухайлбал, хойтон жил зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ 72 МВт-д хүрэх бол 2025 онд 92 МВт болж нэмэгдэнэ.


Тодруулбал, “ДБХЭС” ТӨХК-ийн дэргэд 50 МВт-ын өргөтгөл ашиглалтад орсноор Монгол Улсын Зүүн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ бүрэн хангагдах юм. Үр дүнд нь уул уурхай, газрын тосны үйлдвэрлэл болон экспортын орлого нэмэгдэх боломж бүрдэнэ.


Түүнчлэн дулааны үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэнээр Чойбалсан хотын дулааны хангамж илүү найдвартай болох давуу талтай. Шинэ станц үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр 100 гаруй байнгын ажлын байр бий болно.  

相关新闻