ДУНДГОВЬ: Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Олон
нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх сургагч багш” нарыг бэлтгэх сургалтад Дундговь
аймгийн эрүүл мэндийн салбарын 16 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсаныг
аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд олон
нийтийн оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах замаар хүн амд үзүүлэх нийгмийн
эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү
төсөл нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Говь-Алтай, Завхан, Баянхонгор,
Өмнөговь зэрэг аймагт хэрэгждэг бөгөөд Дундговь
аймагт ийнхүү хэрэгжүүлэхээр болжээ.
Бэлтгэгдсэн сургагч багш нар сумандаа очиж, орон нутгийн удирдлагатай хамтран “Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах ба бэлтгэгдсэн ажилтнуудтай хамтран иргэд, зорилтот бүлгүүдэд эрүүл мэндийн боловсрол, мэдлэг олгох замаар зөв дадал хэвшил бий болгон эрүүл зөв, амьдрахад нь туслах ажээ.