ХӨВСГӨЛ: Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” төв алслагдсан багийн иргэдэд үйлчилж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-08-31 15:09:10

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын алслагдсан 10, 14-р багийн 10 мянга гаруй иргэдэд  төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Төрийн үйлчилгээний "Хурдан" төв нээлтээ хийлээ.



 Тус төв нь иргэдэд төрийн 39 байгууллагын нийт 440 үйлчилгээг нэг цонхноос авах түргэн шуурхай, зардал чирэгдэлгүй хүргэх юм. 



Алслагдсан багийн иргэд хэрэгтэй төрийн үйлчилгээгээ авах гэж хотын төв орж олон албан байгууллагын хаалга татаж, өдөрт дунджаар 3-5  цагийг зарцуулдаг байсан  байна.


Хурдан төв ажиллаж эхэлснээр хүссэн хэдэн ч төрлийн үйлчилгээг 10-15 минутын дотор нэг цонхноос авах боломж бүрдэж байгаа ажээ.

 

相关新闻