ХӨВСГӨЛ: Нэгдүгээр ангид 3000 гаруй хүүхэд элсэн орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 32000, нэгдүгээр ангид 3000 гаруй, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 8300 гаруй хүүхэд суралцана.
Хөвсгөл аймгийн БШУГ-ын дарга Ш.Отгон-Эрдэнэ “Хөвсгөл аймгийн боловсролын салбар шинэ хичээлийн жилдээ Оюунлаг Хөвсгөл -Дахин сэргэлт дэд хөтөлбөрийн хамт нэгэн зорилго дор эв нэгдэл хамтын ажиллагаа, эерэг хандлага, хариуцлага, бүтээгч, санаачлагч шинэ үеийн арга зүй, хүүхэд бүрийн зөв төлөвшил, эрхэмсэг оршихуйг дээдэлсэн хүмүүнлэг үйлчилгээг үзүүлэхийг эрхэмлэн ажиллана.
Боловсролын салбарт гарч буй өөрчлөлт шинэчлэл
бүрийг баяр хөөртэй хэрэгжүүлж, боловсролын ерөнхий хуулиа шимтэн судалж багшлахуйн
шинэ загвартай, бие даан шинжлэн судлах арга барилтай сурагчдаараа бахархсан
сургууль, цэцэрлэгтэй салбар байна гэдэгт итгэл төгс байна.
Сургууль, цэцэрлэг бүр боловсролын чанарын
ялгаагүй эцэг эх бүр сургууль, цэцэрлэгийн багшдаа итгэлтэйгээр хүүхдээ хөтлөн
очдог найрсаг харилцаа, гэрэл гэгээн дунд чадавхтай багшаар чанартай
боловсролыг эзэмшихийн төлөө бид хичээж бүх талаас нь тэгш хандлага хүртээмжийг
сайжруулан ажиллах болно” гэдгийг онцолж байлаа.