ХӨВСГӨЛ: Органик мал аж ахуйтай аймаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-01 16:55:50

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газраас органик мал аж ахуй эрхлэгчид, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, экспортлогчид, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор   “Органик мах Хөвсгөл-2023” намрын ногоон өдрүүд арга  хэмжээг энэ сарын 11, 12-нд зохион байгуулна.

Хөвсгөл аймаг мал сүргийн тоогоор улсдаа тэргүүлдэг, 20 мянга гаруй малчин өрхөд 33900 иргэн мал маллаж байна.

 Тус аймаг мал аж ахуйн эдийн засагт суурилсан аймаг бөгөөд  мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж гаднын зах зээлд түүхий эдийг нийлүүлж ашиг орлого олохын тулд “Органик мал аж ахуйтай аймаг”  болох уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх,ногоон эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжийг нээх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх стратегийн зорилтыг ханган цаашдын бодлого шийдвэртээ нарийвчлан тусгахыг зорьж байгаа юм.

 

相关新闻