ХӨВСГӨЛ: Т.Отгонжаргал: Жүдогийн олимпын аварга анхны эмэгтэй тамирчин болно гэсэн зорилготой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-04 14:18:52

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын уугуул Мон-Алтиус ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Мон-Алтиус Цагаанбаатар академийн тамирчин Т.Отгонжаргал нутагтаа ирлээ.


Түүнийг аймгийн БТСГ-ын хамт олон болон аав ээж нь хүндэтгэн угтан авлаа.


Тэрбээр Зүүн Азийн залуучуудын наадмаас жүдо бөхийн төрлөөр алтан медаль, 


Бүгд Найрамдах Хорват Улсын Загреб хотод 8 дугаар сарын 23-нд болсон жүдо бөхийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртээд ирж байгаа юм.




Т.Отгонжаргал “Жүдо бөх бол хүндлэлийн спорт. Хичээвэл амжилтад хүрнэ. Миний хувьд өөрийн чадах бүхнээ дайчлан суралцаж,  жүдогийн Олимпын аварга анхны эмэгтэй тамирчин болно гэсэн мөрөөдөл зорилготой”  гэдгийг хэлж байлаа.



Т.Отгонжаргал 10 настайгаасаа буюу 4 дүгээр ангид байхдаа жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд аймгийн өсвөрийн аваргад амжилтай оролцож 6 жил дараалан түрүүлсэн байна.


2021 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын Мон-Алтиус ахлах сургуульд суралцаж, бэлтгэл сургуулиа хийж байгаа ажээ.

 

 

 

 

 

相关新闻