Монголын багш нарын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-16 15:04:25

Удахгүй тохиох Монголын багш нарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар “Монголын багш нарын холбоо”-ны төлөөлөл БСШУС-ын сайд Ж.Батсуурьтай уулзаж, санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар 2014-2015 оны хичээлийн жилээс эл өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх" журамд өөрчлөлт оруулсан.  Тодруулбал,  ЮНЕСКО-гоос “Дэлхийн багш нарын өдөр”-ийг 1996 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар зарласан бөгөөд 2012 оны энэ өдрийг "Багшийг дэмжье" уриан дор тэмдэглэжээ. Одоогоор дэлхийн 100 гаруй оронд аравдугаар сарын 5-нд энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Уулзалтад холбоог төлөөлж “Монголын багш нарын холбоо”-ны дэд ерөнхийлөгч Н.Болд, гүйцэтгэх захирал Д.Цэцэгээ, “Монгени” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва нар оролцов. Салбарын сайдын  зүгээс “Монголын багш нарын холбоо”-г Нийслэлийн Боловсролын газар болон бусад холбогдох байгууллагуудтай санал бодлоо нэгтгэж, түүнийгээ БСШУСЯ-нд  хүргүүлэх нь нэгдсэн байдлаар тус арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх боломж бүрдэнэ хэмээв.

Энэ жил Монголын багш нарын өдрийг 90 дэхээ тэмдэглэх гэж байгаа юм. 

Ж.Болор

相关新闻