Эстони Улстай хамтран цахим шилжилтийг эрчимжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Бүгд Найрамдах Эстони Улсын “И-Засаглалын академи”-тай байгуулсан санамж бичгийг шинэчилж, Зөвшөөрлийн цахимжилт, ”Үндэсний танилт, нэвтрэлтийн систем”, “Цахим оршин суугч” хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.
ЦХХХ-ны сайд
Н.Учрал тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөл Бүгд Найрамдах Эстони Улсын
нийслэл Таллин хотноо энэ
сарын 5-7-нд “Цахим Таллин
Чуулган 2023”, найм дахь удаагийн “Нээлттэй Засаглалын түншлэл” олон улсын чуулга уулзалтад
оролцсон талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Монгол Улсын төлөөлөгчид чуулганд
оролцохдоо Эстони Улсын цахим
шилжилтийн явцтай танилцаж, хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг тогтоожээ.
Үүнтэй холбогдуулан Эстони Улсын холбогдох байгууллагатай хамтран, Монгол Улсын цахим
шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор
гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, өндөр технологийн мэргэжилтнүүдийг
Монголд бизнес эрхлэх таатай орчин
бүрдүүлэхэд шаардлагатай хууль эрх зүй, техник технологи болон бусад арга
хэмжээ авч, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг ЦХХХ-ны сайдад үүрэг болголоо.
НҮБ-аас байгуулагдсан “Нээлттэй засаглалын түншлэл”
байгууллага Монгол Улсын цахим засаглал, нээлттэй ил тод байдлын талаар
авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, идэвх чармайлтыг
үнэлэн, “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртээжээ.