Монгол малчдын өвлийг өнтэй давдаг арга туршлагаас хуваалцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО, “Делойт” компани хамтран дээд түвшний дугуй ширээний уулзалтыг АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 18-нд зохион байгууллаа.
Уулзалтад УИХ-ын
гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг
оролцож, Монгол Улсын хүнсний
аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэх талаар хэрэгжүүлж буй
арга хэмжээг
танилцуулж, монгол малчдын өвлийг өнтэй давдаг арга туршлагаас
хуваалцжээ.
Уулзалтаар дэлхийн хүнсний хангамжийг нэмэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцсон байна.
“Хүнсний талаар бодоцгооё, Тогтвортой хөгжлийн зорилтуудын
хэрэгжилтийг хурдасгаж, хүнсний хангамжийг шинэлэг аргаар нэмэгдүүлэхэд
хамтран ажиллая” уриан дор зохион байгуулсан уг уулзалтад
дэлхийн төр засгийн болон хувийн хэвшлийн дээд түвшний төлөөллүүд оролцсоныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.