Өнөөдөр барилдаж байгаа бөхчүүдээс 3 нь шөвгийн наймд шалгараад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-20 20:42:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДАШТ-ий сүүлийн өдөр манай дөрвөн эмэгтэй барилдах хуваарьтай байснаас одоогийн байдлаар 3 нь шөвгийн наймд шалгараад байна.  


Тухайлбал, 62 кг-д хүч үзсэн МУГТ П.Орхон БНХАУ-ын тамирчин, өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт, энэ оны Ази тивийн аварга Лон Жиаг 8:5 оноогоор ялж шилдэг 16-д үлдээд, дараачийн учраа болох Канадын тамирчин, Пан Америкийн хошой аварга Ана Годинезийг 13:6 оноогоор ялж, шөвгийн наймын шигшээ барилдаанд шалгарлаа.        

ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нэг мөнгө, 2 хүрэл медальт ОУХМ Э.Дэлгэрмаа эхний тойрогт эзэн орны тамирчин Эмилия Яковльевичтай учраа таарч 14:4 оноогоор цэвэр ялсан юм.


Тэрбээр 1/8 шигшээд Казахстаны тамирчин, олимпын хүрэл, ДАШТ-ий 2 мөнгө, нэг хүрэл медальт Елена Шалигинаг цэвэр дарж шөвгийн 8-д шалгараад байна. 


Харин Белградын дэвжээнд 72 кг-ын жинд зодоглосон Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ Э.Даваанасан эхний даваанд Польшийн Наталья Стрзалкатай учраа таарч 8:1 оноогоор илүүрхсэн юм. Тэрбээр шөвгийн дөрвийн ид барилдаж байна.

 

相关新闻